Нийгэм ганц дайчдад дургүй
Ошо: Нийгэм ганц дайчдад дүргүй   Хэнд ч хэрэггүй байх айдас зөвхөн чамайг зовоодоггүй, дэлхий дээрхи сая сая хүмүүсийн санааг зовоож байна. Хэн ч биш байх, хэрэггүй байх, юу ч биш байх...  
"Нийгэм ганц дайчдад дургүй" цааш унших »
Ошогийн талаар тэд юу хэлэв?
Далай лам “Ошо бол оюуны ухааны хөгжлийн хүнд бэрх үеийг туулж буй хүн төрөлхтөнд  бүхий л  хүчээрээ тусалж буй гэгээрсэн их мастер билээ.”
"Ошогийн талаар тэд юу хэлэв?" цааш унших »
Динамик бясалгал
  Идэвхтэй /динамик/ бясалгал Бясалгалыг ерөнхийд нь гадаад илрэлээр идэвхтэй ба идэвхгүй гэж 2 ангилдаг аж. Идэвхгүй: биеийн хөдөлгөөн хийхгүй, ганцаараа, голдуу газар завилж суугаад амар амгалан байж нэг зүйл дээр төвлөрнө. Идэвхтэй: биеийн идэвхтэй хөдөлгөөн хийнэ, дуу авиа гаргаж болно, тодорхой нэг зүйл дээр төвлөрөхгүй.
"Динамик бясалгал" цааш унших »
Бясалгал бол шинжлэх ухаан
Бясалгал  бол цэвэр шинжлэх ухаан
"Бясалгал бол шинжлэх ухаан" цааш унших »
Бясалгал – анхдагч нарт өгөх зөвлөгөө 2
    "Амьдралын үнэн гашуун, амь тэтгэгч эм гашуун"   Шинэ юмтай учирах болгондоо бид ямар нэгэн бэрхшээлтэй учирч, түүнийг даван гардаг. Бясалгаж эхэлж буй хүнд дараахь 6 төрлийн бэрхшээл учирч болох юм.  
"Бясалгал – анхдагч нарт өгөх зөвлөгөө 2" цааш унших »
Бясалгал – анхдагч нарт өгөх зөвлөгөө 1
  Бясалгал бол стресийг тайлах хамгийн энгийн арга юм
"Бясалгал – анхдагч нарт өгөх зөвлөгөө 1" цааш унших »
Ошо Монголд

Одоогийн байдлаар Ошо сонирхогч монголчууд хосгүй бүтээлүүдтэй нь танилцаад завгүй байна. Нэлээд гүнзгий танилцсаны эцэст үзэл бодол нэгтнүүдээ хайж, нэгдэж эхлэнэ гэдэгт найдаж буй.

ХХ зууны содон хүмүүсийн нэг Ошогийн бүтээлийг орчуулан манай уншигчдад хүргэж буй хүний нэг философич, орчуулагч Н. Ачиймаа юм.

Монгол хэл дээр орчуулагдсан номнууд:

Атиша есөн судрын тайлал

Шинэ хүүхэд

Хайр, эрх чөлөө, ганцаардал

Үүлгүй аадар

Эрэгтэй хүний тухай

Атишийн гэгээн

Н.Ачиймаа одоо Ошогийн “Үхэл агуугаас агуу хуурмаг үзэгдэл” гэсэн номыг орчуулж буй. Буянтай орчуулагч Ачиймаа тандаа баярлаж явдаг шүү.

Одоогийн байдлаар Ошогийн төв Монголд хараахан нээгдэж амжаагүй байна. Гэхдээ нэг сайхан нартай өдөр энэхүү төв хаалга нээнэ гэдэгт итгэж явдаг.

Жич: Ошо сонирхогчид хэсэг бүлгээрээ, найз нөхдөөрөө уулздаг сурагтай. Ошо фэн клуб ч байгуулагджээ  /oshomongolia.blog.banjig.net/.

 

Ошо - зарим фото зургууд

Зорба-Будда

Фото: Ошо АНУ-ыг орхисныхоо дараа дэлхий улсуудаар аялж байх үеийн зураг

 

Фото: Ошо Балба улсад

 

Давс хийвэл уустал

Ошогийн бичээч
Маниша / Maneesha James Ошогийн хамгийн ойр шавь нарын нэг, Ошогийн амьдралын сүүлийн 15 жилийн турш дэргэд нь ажиллаж, амьдарч, Багшийнхаа лекцүүдийг ном болгон хэвлэхэд ерөнхий редактороор ажилласан.
"Ошогийн бичээч" цааш унших »
Ошогийн медиум
Ма Дхарм Джоти  / Ma Dharm Jyoti Ошогийн хамгийн дотны шавь нарын нэг, энэтхэг гаралтай, Ошогийн анхны шавь, байнгын дагуул, туслах, Ошогийн медиум.
"Ошогийн медиум" цааш унших »
Ошогийн шуудан зөөгч
Свами Ананд Арун Балба улс дахь Ошогийн “Тапобан” коммуны зохицуулагч, Ошогийн анхны шавь нарын нэг
"Ошогийн шуудан зөөгч" цааш унших »
Үнэний эрэлд

Үнэн - бидний нүүртэй адил юм

Бид өөрийнхөө нүүрийг харж чаддаггүй

Бид тольны тусламжтайгаар нүүрээ хардаг

Толь бол Багш юм

Ошо намтар /үргэлжлэл/

1968. Ошо олон жил үргэлжилсэн номын аялалаа зогсоож, Бомбей хотод суурьшижээ. Энэ үеээс түүнд дээр барууны эрэлчид ирэх болжээ. Эдгээр эрэлчид дунд сэтгэлзүйн засал, хүмүүнлэгийн хөдөлгөөний идэвхтнүүд, өөрөөр хэлбэл өөрийн ажил мэргэжлийн хувьд цаашид өсөн дэвжих дараагийн алхамаа хайж яваа хүмүүс их байсан байна. Ошогийн хэлсэнээр энэ өсөн дэвжих дараагийн алхам нь – бясалгал - гэжээ. Тэрбээр бага насандаа гүүрэн дээрээс голруу үсрэх, өндөр хавцалын эрэгт авирах зэрэг өөрийн бие сэтгэлийн боломжуудыг турших дуртай байсан бөгөөд энэ л үед бясалгалын эхний мэдрэмжүүдийг мэдэрч эхэлжээ. Хүн аюултай нөхцөл байдалд орохдоо орчин тойрно, болж буй үйл явцыг гайхалтай хурц тод мэдэрдэг байна, мөн оюун санаа бие махбодиос салангид гэдгийг ажиглаж болдог байна.  Эдгээр хүрц тод мэдрэмжүүд Ошогийн бясалгалыг сонирхох сонирхлыг хөдөлгөж, өөр арай дөхөм бясалгалын аргуудыг хайхад хүргэсэн байна.

Үүний үр дүнд Ошо тухайн үед Энэтхэгт дэлгэрсэн байсан бүх бясалгалын аргуудыг туршаад зогсоогүй, орчин үеийн хүнд зориулсан шинэ аргуудыг ч мөн туршиж боловсруулжээ. Түүнийгээ “динамик бясалгал” гэж нэрлэжээ, учир нь үүнд хөгжим, хөдөлгөөнийг ашигладагт байгаа юм. Мөн Ошо йог, суфизм болон төвдийн бясалгалын аргуудаас зарим элементүүдийг авч, маш их идэвхи хөдөлгөөний дараа тайван амгалан байдалд өөрийгөө, өөрийн энергийн хөдөлгөөнийг ажиглах замаар энергийн өөр түвшинд хүрэхийг өөрийн бясалгалын үндэс болгожээ.

Бхагаван багш “динамик бясалгалыг” анх удаа 1970 оны 4 сард Бомбей дахь өөрийн бясалгалын лагерьт шавь нартайгаа хамт хийжээ. Энэ өдөр бүгд шинэ бясалгалын үр дүнд гайхаж, мөн биширжээ. Сурвалжлах гэж ирсэн энэтхэгийн сэтгүүлчид алмайрцгаажээ – бүгд оролцогчид орилох нь орилж, хувцсаа урж хаях нь хаяж – ер нь танхимд маш эрчимтэй уур амьсгал ноёлж байжээ. Гэхдээ эхний хагасын энэ байдлын дараа жирийн амьдралд хэзээ ч хүрэмгүй бие тавирсан, амгалан байдалд тэд нар орж, өөрийн энергийн урсгалыг чөлөөтэй мэдэрч байжээ.

Ошогийн тайлбар:

“Би арав гаруй жил Лао-Цзыгийн боловсруулсан аргууд дээр тасралтгүй ажилласан, өөрөөр хэлбэл –тайван амгалан – байдалд орох. Энэ байдалд ороход миний хувьд ямарч асуудал байгаагүй учир бусад хүмүүст мөн ямарч асуудалгүй гэж бодсон. Тийм биш байсанд их гайхсан. Шавь нартаа “тайвширч амгалан бай” гэхэд тэд утгыг нь ойлгож байсан боловч чадахгүй байсан. Тийм учир би шавь нараа эхлээд маш эрчимтэй идэвхтэй байдалд оруулдаг арга олсон, маш их идэвхитэй. Хүн бараг галзуурах шахна. Дараа нь би “тайвширч амгалан бай” гэдэг болсон”.

Бясалгал гэж юу юм бэ?  Ошо амьдралынхаа турш бясалгалын тухай маш их ярьсан. Түүний яриан дээр үндэслэн бясалгалын тухай, гүйцэтгэх техник зэргийг бичсэн олон ном хэвлэгдэн гарчээ.

1974. Ошо шавь нарынхаа хамт Пуна хот дахь үзэсгэлэнт Корегаон паркт ирж, өөрийн ашрамыг нээжээ. Дараагийн долоон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс түүн дээр олон зуун мянган эрэлчид “динамик бясалгал” туршиж, Ошогийн айлтгалыг сонсох гэж иржээ.

Аз жаргалтай байх хэцүү

Ошо өгүүлэх нь:

- Манай эмч намайг тань дээр заавал оч гээд байсан - гэж нэгэн залуу сэтгэл судлаач эмчид хэлэв - яагаад ингэснийг чөтгөр бүү мэд: би гэр бүлтэйгээ аз жаргал дүүрэн амьдарч байна, ажилдаа сэтгэл хангалуун, олон сайхан найз нөхөдтэй, санаа зовох ямарч зүйлгүй ...

- Аан тийм үү - гэж сэтгэл судлаач эмч санаа алдаад - Таны энэ шинж тэмдэг тэгээд чухам хэзээнээс эхлээв дээ? гээд тэмдэглэлийн дэвтрээ шүүрэн авчээ...

 

 

ОШО намтар /үргэлжлэл/

1957. Ошо Саугарын их сургуулийг алтан медал, философийн ухааны магистр цолтой төгсчээ.

Хоёр жилийн дараа тэрбээр Джабалпурын их сургуулийн философийн тэнхимийн багшаар очсон байна. Оюутнуудын дунд нэр хүнд нь харвасан сум мэт тархаж, түүний хэлсэн үг, ярьсан онигоо болгон ам дамжин яригдаж, түүний үнэний төлөө хатуу байр суурь нь бүх нийтийн хайр хүндэтгэлийг түүнд авчирчээ.

Их сургууль багшилж байх 9 жилийн турш Ошо Энэтхэг даяар аялж, заримдаа сарын 15 хоногийг замд өнгөрөөдөг байжээ. Гал халуун, авьяаслаг илтгэгч тэрбээр хуучинсаг, муйхар шашны зүтгэлтнүүдийн эсрэг, жирийн иргэдийн төлөө хэлэх ёстой үгээ хэлж байжээ.

Олон зуун мянган олны өмнө гэгээрэлд хүрсэн хүний итгэл үнэмшилээр дүүрэн яриагаар Ошо олон зуун жил бугшиж, ялзарсан мухар сүсэгийг эвдэж, жинхэнэ шашинлаг үзлийг дэлгэрүүлж байжээ.

1966. Ошо их сургууль дах багшийн ажлаа орхиж, бясалгалын урлагийг олон нийтэд түгээх ажилд өөрийгөө 100хувь зориулахаар шийджээ.

Өрнө, дорнын философийг олон жил гүн гүнзгий судалсны  үндсэн дээр Ошо хоёр философийн давуу талуудыг хослуулсан “шинэ давалгаа” – Зорба-Буддагийн үзэл бодлыг гарган иржээ.

Зорба –Будда хүн бол энэ материаллаг ертөнцийн сайн сайхан бүхнийг хүртэж амьдрахаас гадна нам гүм орчинд гүн гүнзгий бясалгалд орж, оюун санааны өндөрлөгт хүрч мөн чаддаг байна.

Багшийн хайр

Гэгээрэлд хүрэх орчин үеийн арга

Ошо - намтар

1931.12.11. Ошо Төв Энэтхэгийн Кушвада-д төржээ.

Анхны хүүхэд байсан учир гэр бүлийнхэн бүгд түүнд хайртай, ялангуяа өвөө нь түүнд амиа тавьдаг байжээ. Өвөө нь түүнд Раджа – энэтхэгээр хаан- гэсэн нэр хайрлажээ. Ошо бага насаа өвөө эмээ дээрээ өнгөрөөж, тэд нарыг нас барсны дараа л гэртээ ирж амьдарчээ. Сургуульд орохоос өмнө түүнд шинэ нэр хайрлажээ – Раджниш Чандра Мохан.

Өвөө эмээгийн нөлөөн дор тэрээр бүр багаасаа оюун санааны хөгжил, бие сэтгэлийн боломж, янз бүрийн бясалгалын аргуудыг их сонирхох болжээ. Ошо тэр үед ямар нэгэн шашиныг шүтэж, багшийн удирдлаганд ороогүй билээ. Ертөнцийг, өөрийгөө танин мэдэх түүнийг цорын ганц арга нь – туршилт байжээ. Тэрбээр амьдралыг анхааралтай ажиглаж, ялангуяа түүний ээдрээтэй, эргэлтийн цэгүүд дээр их анхаарч байсан байна. Ошо ямагт өөрийнхөөрөө байж, ямар нэгэн тогтсон үзэл суртал, шашны нөлөөнд оролгүйгээр, нийгмийн хөшүүн, хуучинсаг үзлийн эсрэг зогсож, эсэргүүцэж иржээ.

1953.03.21 Ошо 21 настай байхад гэгээрэл түүнд тохиожээ.

Түүний дурссанаар – энэ бол дэлбэрэлт адил зүйл болжээ. “Тэр шөнө би үхээд, дараа нь дахин төрсөн. Гэхдээ энэ дахин төрсөн хүн өмнө үхсэн хүнтэй ямарч адилгүй байлаа. Энэ бол тасралтгүй зүйл биш. Тэр үхсэн хүн бол бүр мөсөн үхсэн, юу ч үлдээгүй, сүүдэр нь ч үлдээгүй. Миний “эго” тэр шөнө бүрмөсөн үхэж алга болсон. Гуравдугаар сарын 21-ний тэр шөнө олон олон амьдралын турш дахин төрж байсан хувь хүн байхгүй болсон. Оронд нь өөр цоо шинэ, хуучинтай ямарч холбоогүй зүйл төрсөн ... би хуучнаасаа чөлөөлөгдсөн, өөрийн түүхээс би тасарч гарч чадсан, би өөрийн намтаргүй болсон”. Ингэж Раджниш Чандра Мохан гэдэг залуу 21 настайдаа үхэж, оронд нь ямарч “эго”-гүй шинэ гэгээрсэн хүн төрсөн.

Ошогийн гадаад амьдралд нэг их өөрчлөлт ороогүй бөгөөд, тэрбээр Джабалпурын коллежийн гүн ухааны ангид суралцсан хэвээр байлаа.

/үргэлжлэл бий/

 

Сэрээч ээ

(Нийт: 45)